БНХАУ-д бүртгэгдсэн хачгаар дамждаг халдвар (SFTS)-ын тухай Эрүүл мэндийн яамнаас дараах мэдээллийг гаргажээ.

Мэдээлэлд “Цусан дахь цагаан эс задлах хам шинжийн халдвар вирусээр үүсгэгддэг бөгөөд Haemaphysalis longicornis зүйлийн хачгаар дамжин халдварладаг.

Судалгаагаар манай улсад уг хачиг бүртгэгдээгүй.

Энэ халдвар анх 2009 онд БНХАУ-ын Хубей, Хенан мужид бүртгэгдсэн ба нас баралтын түвшин 12%-30%. Өвчтөнд өндөр халуурах, бөөлжих, гүйлгэх, олон эрхтэний дутагдалд орох, цусны тромбоцит, цагаан эсийн тоо багасах шинж тэмдэг илэрдэг.

Сүүлийн жилүүдэд уг вирусийн халдвар БНХАУ, Япон, БНСУ-д бүртгэгдсэн. 2017 онд ДЭМБ халдварын тархалт, нас баралтын түвшин өндөр байгаа тэргүүлэх 10 өвчний нэг гэж үзжээ.

Энэ оны наймдугаар сарын 12-ны байдлаар БНХАУ-ын Жиансу, Анхуй мужид 60 хүн өвчилж, 7 хүн нас баржээ” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.