Бээжин Хонконгийн улс төр, хэвлэл мэдээлэл, онлайн орчинд нөлөөлж эхэлжээ

  БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталсан билээ. Хууль эрх зүйн акт долдугаар сарын 1-нд буюу Хонконг Их Британийн колоничлолоос гарч, Хятадын харьяалалд шилжсэний 23 жилийн ойн өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдах гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ногдуулахад чиглэгдсэн байна. Түүнд ноцтой зөрчил гаргасан этгээдүүдийг бүх насаар нь хорих заалт оруулсан байна.

Хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан долоо хоногоос бага хугацаа өнгөрсөн ч энэ нь хотын улс төр, хэвлэл мэдээлэл, онлайн орчинд хэдийнээ эрс нөлөө үзүүлээд эхэлснийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Өнгөрсөн даваа гарагт 200 орчим цагдаагийн ажилтан тус хотын ардчиллыг дэмжигчид хамгийн их уншдаг Apple Daily компанийн төв байр руу дайрчээ.

Түүнчлэн уг компанийг эзэмшигч Жимми Лай тэргүүтэй удирдлагуудыг баривчлаад байгаа юм. Цагдаагийнхан Лай шинэ хуулийн дагуу гэмт хэрэг үйлдсэн гадаадын улс орнуудтай хуйвалдсан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Түүнчлэн ардчиллыг дэмжигч 23 настай Агнес Човыг гэмт хэрэгт өдөөн турхирсан хэргээр баривчлаад байгаа юм. Чоу бол Жошуа Вонгын үүсгэн байгуулсан улс төрийн намын гишүүн. Өөр нэгэн идэвхтэй ардчилалыг дэмжигч Натан Лоун гадаадад зугтсан бөгөөд түүнийг Хонконгийн цагдаа нар хайж байна.

Эх сурвалж tug.mn

+ There are no comments

Add yours