Хан-Уул дүүргийн удирдлагууд санал солилцох хэлэлцүүлэг хийлээ

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар эхлүүлэх болсон билээ. ЕБС-ууд “Ковид-19 цар тахлын улмаас онцгой нөхцөл байдалд хичээллэхтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын удирдамж боловсруулахад шийдвэр гаргагч байгууллагуудын санал солилцох хэлэлцүүлэг уулзалт өнөөдөр боллоо.

Тус хэлэлцүүлэгт Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хан-Уул дүүргийн 34-р дунд сургууль, Азийн сан, WaSH Action төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, “Ковид-19” өвчнөөс сэргийлэх нь улс орнуудад шинэ сорилт болж, олон талуудын хамтын ажиллагааг ихээр шаардаж байгаатай холбогдуулан бусад улс орнуудад хийгдэж буй туршлагатай танилцах, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахаар төрөөс баримталж буй чиглэлтэй танилцаж, сургуульд хийж буй төлөвлөлтөнд санал өгөх зорилгоор нэгдэн хэлэлцлээ. 

+ There are no comments

Add yours