УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноолоо

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал дөрвөн удаа хойшилсны дараа өчигдөр /2020.08.10/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасаж, нээлттэй хорих ангид 2.6 жил хорих ялаар шийтгэлээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Доктор МЭИК компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа юм.

+ There are no comments

Add yours