ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

Наймдугаар сарын 10-ны өдөр улсын хэмжээнд нийт 504 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ, Долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн Оюутолгойн 48 ажилтны шинжилгээ, Ажиглах байруудад ажиллаж байсан эмч, эмнэлгийн 32 ажилтны шинжилгээ, Эдгэрээд сувилалд тусгаарлагдаж буй 43 хүний давтан шинжилгээ, Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан, Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүний шинжилгээ, Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 2 хүний шинжилгээ багтаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 293 тохиолдол батлагдсан. Үүнээс нь 263 хүн эдгэрсэн бол 52 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Эдгэрсэн хүмүүсээс 44 нь сувилалд, 26 нь гэртээ тусгаарлалтад байгаа бол 193 хүний ажиглалт тандалтын хугацаа нь дууссан. ХӨСҮТ-д тусгаарлагдан хэвтэж буй нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна.

image

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
Коронавирусийн халдвараар дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж 20 сая хүн өвчилж, 736 мянган хүн эндэж, 13 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Гурав хоногийн дотор коронавирусийн халдвар нэг саяар нэмэгдлээ. Энэ нь уг халдвар ямар хурдацтай тархаж байгааг харуулж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 253 мянган хүн коронавурисийн халдвар авч таван мянга гаруй хүн эндсэн.
Цар тахлыг даван туулахад дараах хоёр алхам чухал байна.

Үүнд: Засгийн газар шуурхай ажиллах, Иргэд амьдралын шинэ хэв маягийг зуршил болгох (амны хаалт зүүх, гараа сайн угаах, хүн хоорондын зай барих, олон нийтийн газраар явахгүй байх гэх мэт) Бид боломжтой бүх аргыг хэрэглэх цаг нь болсон. Үүнд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд Засгийн газар хөрөнгө мөнгөө зарцуулснаар иргэдийн амь насыг хамгаалж, амьдралаа хэвийн байлгана

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.