Ливанчууд Засгийн газар огцорлоо

Ливан улсын Бейрут хотод болсон томоохон дэлбэрэлтийг Засгийн газрын буруутай үйл ажиллагаатай холбон ард иргэд нь эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ. Тэгвэл Ливаны ерөнхий сайд Хассан Диаб Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгааг өчигдөр зарлав. Гэхдээ тэмцэгчид Засгийн газар огцорсныг хангалтгүй, парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж, системийг үндсээр нь солих хэрэгтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Бейрутын дэлбэрэлт нь Ливаны эрх баригчдын дунд авлига, хариуцлагагүй байдал гүнзгийрч, муу засаглал тогтсоны илрэл гэж иргэд үзэж байгаа юм. 

Далайн эргийн боомтод болсон дэлбэрэлтийн улмаас одоогоор 163 хүн амь үрэгдсэн нь тодорхой болоод байгаа юм. Мөн 6000 гаруй хүн шархдаж, 300 мянга орчим хүн орон гэргүй болжээ.

+ There are no comments

Add yours