Сөүл хотын томоохон худалдааны захад шинээр голомтот халдвар дэгджээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын төвд байрлах “Намдэмүн” худалдааны захад “COVID-19” халдвар дэгдээд байна. Тус захын эмэгтэйчүүдийн хувцас хэрэгслийн “Kennedy Complex” гэх төвд ажилладаг найман худалдагчаас “COVID-19”-ийн халдвар илэрсэн байна.

Мөн нэгэн эмэгтэй худалдаач вирусийг хүүхдэдээ дамжуулсан нь тодорхой болжээ. Сөүл хотын захиргаанаас “Kennedy Complex”-оор үйлчлүүлсэн бүх худалдан авагч, иргэдийг яаралтай шинжилгээ өгөхийг уриалаад байгаа юм. “Намдэмүн” нь бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн зардаг хамгийн том уламжлалт худалдааны зах юм байна.

+ There are no comments

Add yours