Өвөрхангай аймгийн угтах хаалганы орчимд урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус шалгалт хийж зориулалтын бус газарт үүссэн хогийн цэгийг цэвэрлэх, цаашид тухайн орчинд хог хаяхгүй байх талаар иргэдэд мэдээлэл, сургалт сурталчилгаа хүргэх, хог хаясан зөрчлийг таслан зогсоож хариуцлага тооцож ажиллах хугацаатай үүрэг даалгаврыг Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр сумдын Засаг дарга нарт өглөө.

Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд саад бэрхшээл болж буй хог хаягдлаас салахад хүн бүрийн оролцоо, идэвх, санаачилга, шаардлага чухал тул өөрсдийн үүсгэсэн хог хаягдалдаа эзэн болж нийгмийн хариуцлагаа дээшлүүлэхийг уриалж байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн МХГ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.