Энэ лхагва гаригт 2 дахь багцын орон сууцны мэдээллийг байршуулна

Төрийн үйлчилгээний болон Төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоолын дагуу Коронавируст халдварын цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг орон сууцаар хангах ажил амжилттай үргэлжилж байна.

Одоогоор эхний ээлжийн 580 албан хаагчид түрээслээд өмчлөх орон сууцаа сонгон, гэрээ байгуулах ажил явагдаж байгаа бөгөөд дараагийн ээлжинд хамрагдах төрийн албан хаагчид энэ лхагва гарагаас буюу 08 дугаар сарын 12-ны өдрөөс орон сууц сонголтоо хийж эхлэх юм.

Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд  08 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагт 2 дахь багцын орон сууцны мэдээллийг байршуулна.

+ There are no comments

Add yours