БНСУ-д мөрдөгдөж байгаа хилийн болон нисэх буудлын нөхцөл байдал, хязгаарлалтын талаарх мэдээллийг хүргэж байна.

ХИЛ НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ:

  • Солонгос Улсын иргэд
  • Байнгын оршин суугч гадаад иргэний үнэмлэхтэй иргэд
  • Эмнэлэг нь зөвшөөрсөн эмчилгээний урт хугацааны визтэй иргэд
  • Байнгын оршин суугчын дагалдан визтэй иргэд
  • Оюутан /их дээд сургуулийн танхимаар хичээллэх сургуулийн зөвшөөрөлтэй,
  • Албаны зөвшөөрөлтэй /ЭСЯ-наас авсан/ иргэд

ТУСГААРЛАЛТ:

  • 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдана. /1 өдрийн 150.000 вон буюу 14 хоногийн 2,100,000 вон/
  • Тусгаарлалтын хяналтын аппликейшн гар утсандаа суулгана.

ХИЛ НЭВТРЭХИЙГ ХОРИГЛОХ ЗААЛТУУД:

  • 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнө олгогдсон визүүд цуцлагдсан.
  • 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө БНСУ-д хууль зөрчиж байсан, визийн зөрчилтэй VOID даруулсан иргэдийн Инчеон ОУНБ-аар дамжин өнгөрөх болон БНСУ-руу нэвтрэх эрхийг цуцалсан.

ДАМЖИН ӨНГӨРӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Инчеон ОУНБ-аас 24 цагийн дотор дараагийн нислэгт суух нотлох бичиг, тийзтэй байх шаардлагатай.
  • УОК-оос тусгай үүргийн нислэгт баталгаажуулсан нэрсийг гуравдагч улсын нислэгт суухын өмнө Инчеоны хилийн албанаас давхар хянаж зөвшөөрөгдсөн тохиолдолд онгоцонд суух боломжтой.

Эх сурвалж: МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газар

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.