Амралтын газруудад хяналт шалгалт хийв

Нийслэлийн засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа амралтын газар, жуулчны баазуудад стандартын үзлэг зохион байгуулах тухай” А/997 дугаар захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын 7 дүүргийн аж ахуйн нэгж байгууллагад Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан ажлын хэсэг удирдамжид заасан асуудлын хүрээнд үзлэг, шалгалтыг зохион байгуулж байна.

Энэхүү үзлэг шалгалтын зорилго нь хууль, тогтоомж, захирамжийн хэрэгжилтийг хангуулах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллаганы хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам” болон амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагаанд тухайн төрөл, ангиллын улсын стандартын хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, үйлчилгээндээ шинэ дэвшилт техник, технологи үйлчилгээг нэвтрүүлэх, гал түймрийн болзошгүй эрсдэл, үер усны аюул зэргээс урьдчилан сэргийлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, зөрчил дутагдлыг арилгуулахад чиглэсэн юм.

+ There are no comments

Add yours