Ч.Хүрэлбаатар: Хүүхэд бүрт 100 мянган төгрөгийн он дуустал олгоно

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. Төсөвт тодотгол хийх асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Коронавирусээс болж, дэлхийн эдийн засаг 5-6 хувиар унахаар байгаа. Эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагууд дээрх дүнг танилцуулсан. Эдийн засаг агшихаар байгаа ч 2021 онд эдийн засаг 5-7 хувиар өснө гэдэг тооцоо мөн гаргасан. Иймээс Монгол Улсын эдийн засгийн төлөвийг Сангийн яам хийж, Засгийн газарт танилцууллаа.

Ард иргэд, ААН-үүдэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэхээр тусгасан. Мөн экспортын орлого нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээнүүд авна. Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх зардлыг нэмэгдүүлэх зарчим баримталсан. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж амжаагүйг цуцлах, санхүүжүүлэх дүнг бууруулах зарчим баримталсан.

  1. Хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгодог арга хэмжээ энэ оны аравдугаар сарын 1-нд дуусах байсныг он дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
  2. Нийгмийн халамжаас тэтгэмж авдаг хүмүүст мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй 100 мянган төгрөгийн нэмэгдэл он дуустал үргэлжилнэ. Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал үргэлжлүүлэн олгоно.
  3. Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн зохицуулалт аравдугаар сарын 1-нээс дуусч байсныг ажил олгогч 5, даатгуулагч 5 хувь төлж байхаар зохицуулалт хийлээ. Ингэснээр дарамт 50-60 хувь буурна.
  4. Жилийн борлуулалтын орлого нь 1 тэрбумаас дотогш ААНОАТ-ыг тэглэх арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ. Түрээсийн төлбөрөө хөнгөлж байгаа аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдох татварыг тэглэнэ. Ингэснээр 25 мянган орчим бизнес эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ.
  5. Эрүүл мэндийн салбарт 115 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж өгнө. Мөн Онцгой байдлын албаныхан зэрэг цар тахалтай тэмцэж байгаа хүмүүсийн цалин хөлсийг нэмэгдүүлнэ.

+ There are no comments

Add yours