Цэцэрлэгийн элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийлээ.

Тус мэдэгдэлдээ “Энэ жил төрийн өмчийн бүх сургуулийг элсэлтийг цахимаар зохион байгуулна. Цахимаас гадна эцэг, эх өөрсдөө хүсвэл уламжлалт буюу биеэр очиж бүртгүүлэх нь нээлттэй.

Бүртгэл өнөөдрөөс буюу 8 сарын 3-наас эхэлж байна. Нийслэлийн хамран сургах тойрогт багтсан хаягтай, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд бүртгүүлнэ. Харин орон нутгийн хаягтай бол бүртгүүлэх боломжгүй. Элсэх хүсэлт илгээгдсэн бол дахин бүртгэл хийгдэхгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн сургуульд элсэх хүсэлт явуулсан тохиолдолд өөр хувийн хэвшлийн сургуульд бүртгүүлэхээр болбол заавал хасалт хийлгэх ёстой” гэлээ.

Мөн Энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Учир нь хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй байх шийдвэр гарсан байхад шинээр бүртгэл хийвэл эцэг, эхчүүдэд зөрүүтэй ойлголт төрүүлж магадгүй тул тодорхой хугацаагаар бүртгэлийг хойшлуулж байгаа” гэлээ.

+ There are no comments

Add yours