Сайншанд-Хамарын хийд чиглэлийн түр замыг ашиглалтад оруулжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг  үeрийн усны улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон билээ. Тэгвэл Сайншанд-Хамарын хийд чиглэлийн 5.2 км түр зам тавих ажлыг “Дорноговь-АЗЗА” ТӨХК гүйцэтгэжээ. Түр замыг өчигдөр ашиглалтад оруулсан байна. Тус чиглэлд зорчигчид авто зам дагуух тэмдэг тэмдэглэгээг анхаарч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг холбогдох албанаас анхааруулав. 

+ There are no comments

Add yours