Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Энэ жил төрийн өмчийн бүх сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулна. Цахимаас гадна эцэг, эх өөрсдөө хүсвэл уламжлалт буюу биеэр очиж бүртгүүлэх нь нээлттэй.

Бүртгэл өнөөдрөөс эхэлж, наймдугаар сарын 28-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн хамран сургах тойрогт багтсан хаягтай, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд бүртгүүлнэ.

Харин орон нутгийн хаягтай бол бүртгүүлэх боломжгүй. Системд элсэх хүсэлт илгээсэн бол дахин бүртгэл хийгдэхгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн сургуульд элсэх хүсэлт явуулсан тохиолдолд өөр хувийн хэвшлийн сургуульд бүртгүүлэхээр болбол заавал хасалт хийлгэх ёстой” гэлээ.

Бүртгүүлэх заавар:

  1. Хүүхдийн асран хамгаалагч нь https://parent.edu.mn/#/login хаягт шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх ёстой.
  2. Бүртгүүлсний дараагаар тухайн асран хамгаалагч нь өөрийн мэдээллийг оруулж, дараа нь нэгдүгээр ангийн элсэгчийн бүртгэл хэсэгт очиж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад бүх мэдээлэл гарч ирнэ.
  3. Мэдээллээ шалгаж, хадгалснаар амжилттай хадгалагдлаа гэж гарна. Ийнхүү бүртгүүлснээр Хянагдаж байна гэх төлөв харагдана.
  4. Тодорхой хугацааны дараа төлөв нь батлагдсан эсвэл цуцлагдсан болно. (Хаягийн зөрчил гарсан тохиолдолд цуцлагдсан гэж гарах бөгөөд үүнийг сургуулийн элсэлт хариуцан ажиллаж буй комисс шийдвэрлэх аж).
Нэгдүгээр ангийн бүртгэлтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг 7577 8080 утас, parent.edu.mn хаягаар авах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.