Таван шарын төмөр замын гармын орчимд ачааны машин, галт тэрэгтэй мөргөлджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Таван шараас Нисэх рүү салах зам буюу 10 буудлын орчимд зам тээврийн осол гарчээ.

Тодруулбал, том оврын ачааны машин, ачааны галт тэрэгтэй төмөр замын гарам дээр мөргөлдсөн байна.

Уг ослын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Чимэдбатаас тодруулахад “Ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор ирээгүй. Ямартай ч тухайн ослын улмаас хүний амь эрсдээгүй. Хүн бэртэж, гэмтсэн эсэх нь тодорхойгүй байна” хэмээн хэллээ.

+ There are no comments

Add yours