Энэ долоо хоногт  Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 576 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 12 хүн гэмтэж бэртэж, долоон хүн амиа алджээ.

Мөн  2020.07.27-07.30-ны өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван хүнд тус бүр хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 

  • 2020.07.26-ны  өдрийн 22:00 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Бяцхан булаг” гэх газарт шороон замд Kia-Bongo маркийн автомашины жолооч Э нь явган  зорчигч, 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохирсон.
  • 2020.07.27-ны өдрийн 21:00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд шороон замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, 61 настай, эмэгтэй Н-г мөргөж амь насыг нь хохироосон.
  • 2020.07.28-ны  өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг хээтэй хорооллын 4/3 дугаар байрны арын асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Б нь явган  зорчигч, 6 настай, эмэгтэй, хүүхдийг мөргөж амь нас хохирсон.
  • 2020.07.28-ны  өдрийн 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6-р баг “Их бүдүүний шил” гэх газарт асфальтан замд Toyota-Corolla маркийн автомашины жолооч О нь Guagun маркийн Ш жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч 45 настай, эрэгтэй Ш-н амь нас хохирсон.
  • 2020.07.29-ний 05 цагийн орчим Увс аймгийн тариалан сум 5-р баг “Тээлийн гол” гэх газарт асфальтан замд Honda-CR-V маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 47 настай, эрэгтэй Ц, жолооч 41 настай, эрэгтэй Б нарын амь нас хохирсон.
  • 2020.07.29-ний 08 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сум 1-р баг “Нисэх буудал” гэх газарт шороон замд Жалам хар маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч Б нисэх зурвасын багана мөргөж, жолооч 56 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон.

Иймд жолооч нар орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.