Баянбүрдийн тойргоос Өлзий төвийн уулзвар хүртэлх замын зүүнээс баруун чиглэлийг хаана

Чингэлтэй дүүрэг, Их тойруу буюу Баянбүрдийн тойргоос Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэлийг бүрэн хааж цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийнэ.

Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг иргэдэд хэрхэн ойлгомжтойгоор зохион байгуулах талаар Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн холбогдох инженер, мэргэжилтнүүд ярилцаж байгаа аж.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэл цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийж буй.

+ There are no comments

Add yours