АНУ-аас эх орондоо буцах хүсэлт гаргасан 1437 иргэн байна

Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Улсын онцгой комисс (УОК)-ын гаргасан шийдвэрийн дагуу тус Монгол улсаас АНУ-д суугаа ЭСЯ-нд нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болголоо.

УОК-оос бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, жирэмсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг энэхүү дарааллыг үл харгалзан сонгож, нэрсийг тус ЭСЯ-нд ирүүлж буйг анхаарна уу.

2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцах хүсэлт гаргасан 1437 иргэний мэдээллийг энд дарж үзнэ үү.

Хүндэтгэх шалтгаанВашингтон дахь ЭСЯ
Бага насны хүүхэдтэй гэр бүл258
Эрүүл мэндийн шалтгаантай197
Ахмад настан /60-с дээш настай/208
Жирэмсэн15
Оюутан383
Бусад хүндэтгэх шалтгаантай376
Нийт1437

+ There are no comments

Add yours