БНСУ-аас 262 иргэн эх орондоо ирнэ

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:40 цагт хөөрлөө.

Тус нислэгээр 262  иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Маргааш мөн Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэх хуваарьтай байна. Тус нислэгээр 170 гаруй иргэн  ирнэ.

+ There are no comments

Add yours