Тусгай чиг үүргийн 25 алба хаагчид орон сууцны батламж гардуулав

Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Тагнуул, Хил хамгаалах байгууллагын 25 алба хаагч Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээс орон сууцанд орох батламжаа гардан авлаа.

Онцгой байдлын байгууллагаас НОБГ-ын Налайх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангиййн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэмөнх, ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ц.Гантулга, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-жолооч-холбоочин, ахлах ахлагч Ч.Буман-Эрдэнэ, Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч С.Эрдэнэ, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 17 дугаар ангийн аврагч, ахлагч Г.Энхболд нар орон сууцанд орох батламжаа гардсан юм.

+ There are no comments

Add yours