Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар гадаадад байгаа монголчууд 2019 онд 574.4 сая ам.долларыг нутаг руугаа шилжүүлсэн байна. Энэ нь 2018 онтой харьцуулахад 143 сая доллар буюу 30% өссөн дүн юм.

Дэлхийн банк энэхүү судалгаандаа 1998 оноос хойших үзүүлэлтүүдийг харьцуулан харуулжээ.

Зураг. Гадаадад байгаа иргэдийн шилжүүлсэн мөнгө

Эх сурвалж: Дэлхийн банк

Энэхүү графикийг хүснэгтээр илэрхийлбэл

Он 2000 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019
Шилжүүлсэн мөнгө(сая доллар) 1.10 266.00 250 324 257 255 261 260 273 440.5 574.4

Гадаад харилцааны яамны судалгаагаар дэлхийн 80 гаруй улсад 190 орчим мянган монгол иргэн оршин сууж байна. Харин тэдгээр иргэний гэр бүл рүүгээ шилжүүлсэн мөнгөний хэмжээ ийнхүү $574.4 сая буюу ДНБ-ий 4.1%-тай тэнцэж байна. Энэ нь 2019 оны арванхоёрдугаар сарын Монголбанкны албан ханш буюу 2,715.22 төгрөгөөр тооцоход ойролцоогоор 1.6 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа юм.

Монгол Улсын нийт татварын орлого ₮9.7 их наяд байгаагаас 65.3 хувийг ТОП 100 ААН бүрдүүлдэг. Тэгвэл гадаадад байгаа монголчуудын шилжүүлсэн мөнгөний хэмжээ нийт татварын орлогын 16.6%-тай тэнцэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.