Энэ оны төсөвт тодотгол хийнэ

Дэлхий нийтээр дэгдсэн цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого тасарч, гүйцэтгэл хангалтгүй байгаа учраас Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны төсөвт тодотгол хийхээр болсон.

Шинэ парламент ирэх наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаж, 2020 оны төсөвт тодотгол хийх төлөвтэй байна.

Өмнөх жил 2020 оны төсөвт тодотгол хийхгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар хэлэхдээ “Төсөвт тодотгол хийнэ. Гэхдээ нэг их тмоохон өөрчлөлт энд орохгүй гэж бодож байна. Төсвийн хөрөнгө оруулалт батлагдсан, яригдсан зүйлүүд хэвээр явна. Зарлагдаагүй санхүүжилтийн дүнд холбогдох өөрчлөлтүүд орно” хэмээн ярьсан юм.

УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаа зохион байгуулж, гишүүд тангаргаа өргөж, Засгийн газраа бүрдүүлээд буй юм.

+ There are no comments

Add yours