Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бураатын гүүр нурсан учир явганаар болон автомашинтай зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Тодруулбал, тус сумын 9 дүгээр багийн Цагааннуур тосгоны “Бураат” гэдэг газар 07.14-ний өдөр орсон хүчтэй борооны улмаас Бураатын гүүр нуржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр “Жол” ХХК-ийн ажилтнууд нөхцөл байдлыг очиж шалгасан байна.

Тухайн гүүрэн дээгүүр явганаар болон автомашинтай зорчих хөдөлгөөн хийх боломжгүй болсон тул ймгийн Засаг даргын захирамжаар зорчих хөдөлгөөнийг түр зогсоожээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.