“ХОТ ТАКСИ” үйлчилгээнд гарч эхэллээ

Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготойгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд “Улаанбаатар такси каб” ХХК -г байгуулагдаж, Стандартын шаардлага хангасан “ХОТ ТАКСИ” үйлчилгээнд гарч эхэллээ. Нийслэлийн өмчит “Улаанбаатар такси каб” ХХК, “Юби каб” ХХК-ууд хамтран хувиараа такси эрхлэгч нарыг бүртгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, Монгол Улсын такси стандартыг хангуулан “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд талууд 2020 ондоо багтаан доод тал нь 1000 хувиараа такси эрхлэгчдийг нэгдсэн стандартад оруулах бөгөөд цаашдаа 2000-3000 таксиг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.
“ХОТ ТАКСИ” үйлчилгээнд явж эхэлснээр гэмт хэрэг ихээхэн гардаг таксины аюулгүй байдал хангагдаж, үйлчилгээний нэгдсэн нэг стандарттай болох боломж бүрдэж байгаа аж. Гар утсандаа “UBcab аппликейшн” татаад баталгаатай таксигаар үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн “Юби каб” ХХК-ны UBcab аппликейшн нь 70 мянган хэрэглэгчтэй, 1 сая амжилттай аялал хийсэн. 2014 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа үндэсний мэдээллийн технологийн төслүүдийн нэг юм. Такси үйлчилгээний нөхцөл байдал муу, гэмт хэрэг их гаргадаг, жолооч нарын харилцаа хандлага иргэдэд үйлчлэхэд хангалтгүй байдаг зэргийг ийнхүү цэгцэлжээ.
Та гар утсандаа “UBcab аппликейшн” татаад баталгаатай, ая тухтай “ХОТ ТАКСИ”-гаар үйлчлүүлэх боломжтой.
Image may contain: car and outdoor

+ There are no comments

Add yours