Монгол Улс ШХАБ-ын гишүүн болохыг ОХУ дэмжинэ гэлээ

Хэрвээ Монгол Улс ШХАБ (Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага)-ын жинхэнэ гишүүн болох шийдвэр гаргавал Орос улс дэмжихэд бэлэн байгааг Москвагийн албаны эх сурвалж илэрхийлжээ.

ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов өчигдөр ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдсэн байна.

“ШХАБ-ын гишүүн болохын ач холбогдлыг Монгол улсад идэвхтэй хэлэлцэж байгаа. Уг шийдвэрийг дэмжигчид, эсэргүүцэгчид аль аль нь бий. Монгол найз нөхдийнхөө бие даасан сонголтод нөлөөлөх санаа надад байхгүй. Гэхдээ ийм шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ гэдгийг би батлан хэлмээр байна. ШХАБ-ын бусад гишүүн орнууд ч Монгол улсыг өнөр гэр бүлдээ таатай хүлээж авна гэж би бодож байна” гэж Моргулов ярьжээ.

Одоогоор Монгол Улс нь ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагчийн статустай оролцдог юм.

Эх сурвалж: ТАСС

+ There are no comments

Add yours