УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй.

Энэ асуудлыг өмнө нь буюу өнгөрсөн зургадугаар сарын 22-нд шүүх хуралдаанаар хэлэлцэхэд шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нар “хэргийн материалтай танилцах боломж олгож, шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, долдугаар сарын 2-н болгон хойшлуулсан билээ.

Шүүх хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхлэх ёстой ч Сэлэнгэ аймгийн иргэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цуглан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардан, жагсаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхад нь саатуулан хорьсон үйлдлийг Сэлэнгэ аймгийн иргэд буруутгаж буй. Түүнчлэн хуульчид “УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчийг саатуулан хорих нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийг зөрчсөн үйлдэл болсон” гэж тайлбарлаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

One thought on “УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг шүүх хуралдаан удахгүй эхэлнэ”
  1. Selengechyyd iim xariutslagagyi xyniig demjeed baix gej dee. Yls ornii umiig xylgailchixsan bol shiitgelee xyleex xeregtei.

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.