Үндэсний их баяр наадам зохион байгуулагдахад 10 хоног үлдсэн энэ үед өнгөрсөн жилийн хүчит бөхийн барилдааныг тойрсон асуудал шийдвэрлэгдээгүй явна. Тодруулбал, өнгөрөгч зургадугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдыг шүүхээс допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах нь хуульд нийцнэ гэж үзсэн.

Э.Оюунболд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо албан ёсоор гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно
Next post Энэ жил 7-р сарын 13,14,15-ны ажлын өдөр бүх нийтээр амарна