Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

Мөрч
НОБГ-ын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Алба хаагчид Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл Туул голын хойд, урд эргийн дагуу хоёр чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг өгч, гарын авлага, зөвлөмжийг тараан, голын ногоон бүсэд байгаа автомашинуудыг холдуулах ажлыг хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Цаг үе