Хэнтийд аялж явсан 12 хүний гурав нь голын усанд энджээ

Мөрч
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар аймгийн Бор-Өндөр сумын харьяат 12 хүн аялж явснаас иргэн 32 настай эрэгтэй Г, 31 настай эрэгтэй М, 20 настай эрэгтэй М нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Үндэсний аврах бригад, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн өчигдөр  16:00 цагт Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт 6 км-т “Жаргалангийн зүүн үзүүр” гэдэг газрын голын салаанаас иргэн М-ын цогцсыг олжээ.

Аврагчид завьтай 70 км-т урсаж, 2-3 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр өдрийн өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Мөн өчигдөр Туул голд 3 настай хүүхэд эндсэн ба онцгойгийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг хийж байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд хүүхэд живсэн тухай дуудлагыг өчигдөр /06.29/-ний өдрийн 20:10 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 3 настай хүүгийн цогцсыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр /06.30/-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл