Эрдэмтэд 1.7 тэрбум хүн коронавируст халдвараар өвчлөх эрсдэлтэй гэжээ

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 10.4 сая хүн өвчилж, 507 мянга гаруй хүн нас баржээ. Сүүлийн хоёр хоногт 400 гаруй шинэ тохиолдол нэмэгджээ.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 200 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 3000 гаруй хүн нас баржээ.

24 цагийн хугацаанд АНУ-д 41 мянга шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал гарснаас хойш тус улсад бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдлын тоотой өдөр байлаа. Мөн Бразилд 24, Энэтхэгт 11 мянгаар өвчлөөл нэмэгдсэн.

АНУ, БНХАУ, Англи зэрэг дэлхийн эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй халдварт өвчний математик тооцооллын төвийн судлаачид дэлхийн нийт хүн амын 5 хүн тутмын нэг буюу 1.7 тэрбум хүн коронавируст халдвараар өвчлөх эрсдэлтэй гэдгийг математик загварчлалын аргаар тооцон гаргажээ.

ДЭМБ-ын өчигдрийн хэвлэлийн хурал дээр доктор Тодрес хэлэхдээ “Цар тахал буурах болоогүй байна. Ирэх саруудад энэхүү вирустэй хэрхэн зохицож амьдрах вэ гэдэг асуудал тулгарна. Энэ бол шинэ хэвийн зүйл. Хүн бүр коронавирусийн халдвар авах эрсдэлтэй. Хүн бүр өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Таны эрүүл мэнд таны гарт байна. Амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, спортоор хичээллэх нь өөрийгөө эрсдэлээс хамгаалах гол арга” гэжээ.

ОХУ-д сүүлийн 24 цагт 6719 хүн шинээр халдвар авч, 53 хүн нас барсан.  Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 29-126 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөл тасралтгүй хурдтай нэмэгдэж байна.  Тувад 126 хүн шинээр халдвар авч, эмнэлэг ачаалаа дийлэхгүй доголдож эхэлсэн байна.

24 цагт 119 дугаарт 150 дуудлага ирж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөөг авсан. Гадаадаас шуурхай 119 апп-д гадаадаас Казахстан БНСУ, АНУ, Тажикстанаас 5 иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан. Иргэдийн хувьд анхаарал суларч амны хаалт зүүхгүй байна гэдэг шүүмжлэл ирсэн” гэв.

+ There are no comments

Add yours