УИХ-ын Анхдугаар чуулганыг өнөөдөр 12.00 цагт товлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр  зарлиг гаргалаа.

Зарлигаар УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулганыг 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагт товлон зарлав.

Анхдугаар чуулганд гишүүний үнэмлэхээ гардан авсан 76 эрхэм хүрэлцэн ирнэ. Чуулганаар шинэ гишүүд тангараг өргөж бүрэн эрхээ баталгаажуулах юм. Мөн УИХ-ын даргыг томилно.

+ There are no comments

Add yours