Сонгуулийн дүнгээр олонхын санал авсан 76 нэр дэвшигч өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдээс гардан авлаа.

Сонгуулийн төв байгууллагаас үнэмлэх гардуулснаар шинээр бүрдэх парламентын 76 гишүүнийг батламжлав. УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан гишүүд Анхдугаар чуулганд тангараг өргөснөөр гишүүний бүрэн эрх нь баталгааждаг.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.1-д “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 24-ний өдрөөс өмнө Анхдугаар чуулганыг зарлан хуралдуулах ёстой. Энэ дагуу Ерөнхийлөгч зарлиг  гаргахдаа Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцсөний үндсэн дээр Анхдугаар чуулганы товыг тогтоно хэмээн хуульд заажээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Анхдугаар чуулганы тов гарсан эсэхийг тодруулахад одоогоор товыг тогтоогүй байна гэсэн хариулт өглөө.

Ташрамд дурдахад, СЕХ-ноос өнөөдөр сонгуулийн дүн болон УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх гэж байна. Үүний дараа Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг зарлан хуралдуулснаар шинэ гишүүд тангаргаа өргөх юм.

Анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

  • 14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;
  • 14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;
  • 14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;
  • 14.3.4. Ерөнхий сайдыг томилох;
  • 14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;
  • 14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох.
  • 14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх гэсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.