Хаврын тариалалт улсын хэмжээнд 5 дугаар сарын 9-нөөс эхэлж, урьдчилсан байдлаар нийтдээ 490.2 мянган га-д тариалаад байна. Үр тариа 375.1 мянган га-д тариалаад байгаагаас:

  • улаанбуудай 358.3 мянган га-д,
  • төмс 17.4 мянган га-д,
  • хүнсний ногоо 8.5 мянган га-д,
  • тосны ургамал 56.1 мянган га-д,
  • тэжээлийн ургамал 28.8 мянган га-д,
  • жимс, жимсгэнэ 3.5 мянган га-д тус тус тариалжээ.

 

Төлөвлөсний дагуу хаврын тариалалтыг 15-20 хувь нэмэгдүүллээ. Улаанбуудайн тариалалт 100.4 хувь, төмс 117.0 хувь, тосны ургамал 135.2 хувиар тус тус давж биелэв. Цаашид хүнсний ногоо, тэжээлийн таримлын тариалалтын дүн нэмэгдэх боломжтой гэж тооцжээ.

Тариалалтын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар тус тус ахиу тариалаад байна.

Тариалалтад зүтгэх хүчний трактор 4533, үр тарианы үрлүүр 2200, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 547 ажиллаж тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэв.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 84 сумын 1158 аж ахуйн нэгж, иргэдийн 358.3 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 73.6 хувь буюу 261.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарчээ.

 

Энэ жил 372.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 130.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн мэдээтэй байна.

6 дугаар сарын 19-ны байдлаар гурилын үйлдвэрүүдийн агуулахад 16.3 мянган тонн гурил, 51.1 мянган тонн буюу 38.3 мянган тонн гурил үйлдвэрлэх хэмжээний улаанбуудайн нөөц байна. Энэ нь шинэ ургац хүртэл шаардагдах 54.0 мянган тонн гурилын хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой гэсэн тооцоо гарсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.