Д.Нарангэрэл: Гэрийн тусгаарлалтад шилжсэн хүмүүс сонгуульд саналаа өгнө

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүс сонгуульд санал өгөх боломжтой юу?

Д.Нарангэрэл: УИХ-ын сонгуулийг зохион байгуулж буй СЕХ-ноос сонгуулийн үйл ажиллагаа бүгд бэлэн болсон гэх мэдээллийг бидэнд өгсөн. Сонгуульд гэрийн тусгаарлалтад шилжсэн хүмүүс саналаа өгнө.

Харин тусгаарлалтын байранд байгаа хүмүүс болон тэдэнтэй хамт тусгаарлагдан тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилчид сонгуульд санал өгөх боломжгүй.

-Тусгаарлалтад байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрхэн анхаарал тавьж байгаа вэ?

Я.Буянжаргал: Тусгаарлалтад байгаа жирэмсэн эмэгтэйчүүд яг л жирэмсний хяналтад байдагтай адил байна. Өөрөөр хэлбэл, тухайн эмэгтэйчүүдийн жирэмслэлт хэвийн байгаа тохиолдолд зайлшгүй эмчилгээ хийх шаардлагагүй.

Хэрвээ биеийн байдалд өөрчлөлт орсон тохиолдолд л түүнд нь тохирсон эмчилгээг хийнэ.

+ There are no comments

Add yours