Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр нарын хэргийн хэлэлцэж эхэллээ

Шүүгдэгч С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Энэ сарын 18-нд товлоод байсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нарын зарим нь ирээгүй тул тэдгээрийг албадан ирүүлэхээр гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 09:00 цагт товлосон.

Өмнөх шүүх хуралдаанаар авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг биелүүлээгүй үндэслэлээр шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг цагдан хорих, шүүгдэгч С.Баярыг 525.000.000 /таван зуун хорин таван сая төгрөг/-ийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлээд байгаа билээ.

+ There are no comments

Add yours