Зургаадугаар сарын 8-ны өдрөөс 21-ний өдөр хүртэл явган хүний гарц дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй 2649 жолоочид шийтгэл ногдуулжээ.

Дээрх жолооч нарт Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38 дахь заалтаар буюу тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэн шийтгэл ногдуулсан байна.

Явган зорчигчид зав тавьж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлэг “Явган хүний гарц нэвтрэх”-д жолоочийн баримтлах заалтын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

“Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд зам тээврийн осолд өртсөн явган зорчигчийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Иймд явган зорчигч явган хүний гарц гарамаар зам хөндлөн гарах, үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй тохиолдолд ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд оролцогч жолооч явган хүний гарц дээр явган зорчигчид зам тавьж өгч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.