Нийслэлийн Орон сууцны газрын албан хаагчид эргүүлээр ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 02 сарын 18 өдрийн 03/846 дугаар албан бичгээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар нь 2020 оны 02 сарын 21-ний өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 18 дахь талбай буюу Баруун 4 замаас, Төмөр замын дээд сургууль, урагшаагаа Богд-Ар, вокзал, зүүн тийшээгээ Барс зах, хойшоогоо Гранд плаза гэсэн чиглэлд эргүүлийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байна.

 Эргүүлүүд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар оршин суугч иргэд, тус талбайд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр, супермаркет, ресторан, гуанз, үсчин, гоо сайхны газар болон бусад аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд мэдээлэл, зөвлөмж, зөвлөгөө өгөх, сэрэмжлүүлэг хуудсыг тараах, амны хаалтгүй явах, нус, цэр, шүлс хаях болон ил задгай хог хаясан зөрчлийг таслан зогсоох, амны хаалт зүүхийг сануулах зорилготой юм.

Эргүүлийн ажлын хугацаанд Богд-Ар хорооллын зам дагуух нийт 90 гаран аж ахуйн нэгжийг бүртгэлжүүлэн, тус бүртгэлийн дагуу эргүүлүүд аж ахуйн нэгж байгууллагуудаар орж ариутгал цэвэрлэгээ хийсэн эсэх, амны хаалттай иргэдэд үйлчлэх шаардлага тавьж байгаа эсэхийг шалгаж, зөвлөмжийг өгч, танилцуулан, гарын үсэг зуруулан ажиллалаа.

 Мөн гудамж талбайд зорчих нус, цэр хаяж байгаа болон маск зүүгээгүй иргэдэд шаардлага тавьж, хэсэг бүлгээрээ архи ууж байгаа болон бөөгнөрөл үүсгэж байгаа иргэдийг шуурхай албаны холбогдох дугаарт мэдээлж ажиллаж байна.

 

+ There are no comments

Add yours