Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багт зургаадугаар сарын 18-ны өдрийн 19:30-20:22 цагийн хооронд хүчтэй аадар, мөндөр оржээ.

Мөндрийн улмаас долоон айлын хашаа, хоёр гудамж усанд автсан, үерийн ус зайлуулах сувгын шороон далан сэтэрсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 18-ны өдрийн 20:40 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 5 метр урт, 1 метр өндөр шороон далан босголоо хэмээн ОБЕГ-аас мэдээллээ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.