Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 8,554,000  сая хүн коронавируст халдвараар өвчилж, 455,000 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт 125,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барлаа.

ОХУ-д сүүлийн 24 цагт 7,790 шинэ өвчлөл бүртгэгдсэн. 182 хүн нас барсан дүнтэй байна. Манай улстай хил залгаа бүсүүдэд өвчлөл тогтвортой өссөөр байгаа.

Манай улсын хувьд өчигдөр 297 хүн шинээр ажиглалтад орж, 216 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар нийт 1,719 хүн ажиглалтад байна.

Өчигдөр үүргийн онгоцоор ирсэн иргэдээс нэг хүнийг ХӨСҮТ, 32 хүнийг Цэргийн төв эмнэлэг, бусад хүмүүсийг буудлуудад байрлууллаа” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.