Тагнуул, цагдаагийн байгууллагаас мэдээлж байна

cонгуулийн үеийн гэмт хэрэг, зөрчлийн талаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн Даваа гарагт хийсэн мэдээллийн үеэр иргэний, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг зөрчлийн талаар нийт 43 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байгааг хэлсэн. Гэтэл  энэ тоо өнөөдрийн байдлаар  нэг дахин нэмэгдэж 89  гомдол мэдээлэл бүртгэгдэн  шалгагдаж байгааг Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах газрын дарга Б.Баярхүүг онцлов.

Мөн тэрбээр “Сонгуулийн үеэр холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөж ажиллах талаар Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллагаас албан шаардлага өгсөөр байтал зарим нам, эвсэл улс төрийн хүчин, нэр дэвшигчид цахим хэрэгсэл ашиглан бусдыг нэр хүндийг гутааж, сонгогчийн саналыг худалдан авахаар мөнгө тараах зэрэг үйлдэл гаргаж байгаа тул яаралтай таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна” гэв.

+ There are no comments

Add yours