Налайх дүүргийн 4.4 км замын хөдөлгөөнийг энэ сарын 23-нд нээнэ

Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн Налайх дүүрэгт тавьж буй Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эрчимтэй үргэлжилж байна.

Трасст өртсөн инженерийн шугам сүлжээ, замын газар шорооны ажил бүрэн дуусаж, эхний хэсгийн 2.3 км замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 6 дугаар сарын 10-нд нээсэн юм. Харин замын 2-р хэсэг буюу үлдсэн 1.2 км замын хашлага суурилуулалт болон хучилтын бэлтгэл ажлууд хийгджээ.

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлснээр авто замын 2-р хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр 30 гаруй техник хэрэгсэл, 85 инженер техникийн ажилчид график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Тус замын хөдөлгөөнийг энэ сарын 23-нд нээнэ.

+ There are no comments

Add yours