Д.Нямхүү: 16 хүн эдгэрч өнөөдөр ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжлээ

ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан коронавируст халдвартай иргэдээс 16 хүн эмчлэгдэж гарч байгааг Д.Нямхүү захирал өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр “Бидэнд өнөөдөр маш сайхан мэдээ байна. 16 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгээр хүмүүс 18-66 хоног эмчлэгдээд гарч байгаа. Эдгэрсэн хүмүүсийн насны ангиллыг харвал, 15 нь 19-23 настай, нэг нь 35 настай иргэн байгаа юм. Тэд бүгдээрээ оюутан бөгөөд хоёр нь эмэгтэй, 14 нь эрэгтэй.

Ингээд батлагдсан нийт 201 тохиолдол болж, 127 хүн эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээ хийлгэж байгаагийн 69 нь хөнгөн, тав нь хүндэвтэр байна.

Бид давтан шинжилгээнүүдээ хийнэ. Мөн дараагийн онгоцуудаа хүлээн авахаар бэлтгэлээ ханган ажиллаж байгаа” гэдгийг хэллээ.

+ There are no comments

Add yours