АТГ: 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон ХОМ-ийг хянаж байна

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт 7 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 47 мэдүүлгийг хянан шалгажээ. Хянан шийдвэрлэсэн 12 мэдүүлгээс зөрчилтэй 2, зөрчилгүй 2, зөрчилд тооцохгүй анхааруулсан 8 байв.

Түүнчлэн зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна.

Одоогоор ажиллагаанд 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж байна хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

+ There are no comments

Add yours