Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр О.Ариунтуяа оролцож, мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “ДЭМБ-ын амны хаалтны талаарх зөвлөмжид өөрчлөлт орсон уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Амны хаалтын хэрэглээний асуудалд ДЭМБ тавдугаар сард бодлогоо өөрчилсөн. Тодруулбал, амны хаалтыг зөвхөн халдвартай хүн зүүхээс гадна олон нийтийн дунд явж байгаа үед заавал зүүх хэрэгтэй.

Зөвхөн нэг удаагийн амны хаалт биш даавуун амны хаалт ч зүүх боломжтой бөгөөд даавуун амны хаалтны стандарт гарсан нь бий.

Гэхдээ дан ганц амны хаалт зүүх бус халдвараас сэргийлэх бусад арга хэмжээ буюу гараа угаах, хүн хоорондын зайг баримтлах нь үр дүнтэй гэсэн зөвлөмж гарсан” хэмээн хариулав.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.