Тусгай хамгаалалт бүхий газарт хууль бусаар загасчилж байсныг илрүүлжээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид сум, орон нутгийн байгаль хамгаалагч нартай хамтран Улсын тусгай хамгаалалт бүхий “Орхон” голын ай сав газраар хяналт, шалгалт зохион байгуулжээ.

Шалгалтаар Орхон, Улиастайн голоос зэвэг загас 78 ширхэг, хадран загас 54 ширхгийг барьсан иргэдийн хууль бус үйлдлийг илрүүлсэн байна.

Одоогоор шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах:

24.5.1 Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Иймд иргэдийг улсын тусгай хамгаалалт бүхий газраас хууль бусаар ан агнахгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.