МУИС төгсөгчдийнхөө диплом, энгэрийн тэмдгийг баталгаат шуудангаар хүргүүлж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, БСШУСЯ-наас ирүүлсэн зөвлөмжийн дагуу МУИС 75 дахь хичээлийн жилийнхээ төгсөлтийн баярыг зохион байгуулахгүйгээр төгсөгчдийн диплом, энгэрийн тэмдгийг баталгаат шуудангаар хүргүүлж эхэлжээ.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд их, дээд сургуулиудын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Иймд МУИС-ийн танхимын хичээл цахим хэлбэрт шилжиж, энэ хичээлийн жилийн төгсөгчид анхны “цахим төгсөгчид” болж байна.

Энэ хичээлийн жилийн хаврын улиралд МУИС-ийг бакалаврын зэрэгтэй 1821, магистр 270, доктор 10, нийт 2101 суралцагч төгсжээ. Үүнээс Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын дөрөв, БНАСАУ, БНСУ, ОХУ, ХБНГУ-ын тус бүр нэг суралцагч, БНХАУ-ын 24, нийт 32 гадаадын иргэн байна.

+ There are no comments

Add yours