Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг өнөөдөр 14.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх хуралдаанд гурван өмгөөлөгч ирээгүй гэх үндэслэлээр  шүүх хуралдааныг зургадугаар сарын 26-ныг хүртэл хойшлууллаа. Н.Номтойбаярт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээв.

+ There are no comments

Add yours