Дархан-Уул аймагт нас барсан гурван охины хэрэг хэрэгсэхгүй болж хаагджээ

Хоёрдугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт гэртээ харгалзах хүнгүй үлдсэн 1-5 насны гурван хүүхэд амь насаа алдсан хэрэг гарсан. Хүүхдүүдийн ээж сумынхаа 5-р цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг ба тухайн үед байгууллагын ойн баярын тоглолтод бэлдэхээр явсан байсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан.

Энэ хооронд байрны пар задарч, хүүхдүүд халуун усанд түлэгдэж нас барсан хэмээх цагдаагийн урьдчилсан дүгнэлт гарч байв.

Тус аймгийн цагдаагийн байгууллагаас дээрх хэрэгт эрүү үүсгэн, мөрдөн шалгах ажил хийхэд гэрийнх нь угаалтуурын хэсэг бөглөгч, хэрэглээний халуун ус гоожиж, шалнаас 2.5 см хальсан нь цахилгаанд залгаатай байсан уртасгагч залгуурт хүрснээр тогонд цохиулж нас барсан хэмээн үзсэн аж. Өдгөө хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусч, хэргийг прокуророос хянаад тогтоолын дагуу хаажээ.

+ There are no comments

Add yours