Насанд хүрээгүй хүүхдийг удаан хугацааны турш хүчирхийлсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт оршин суух 14 настай охиныг Хөлөнбуйр сумын харьяат, 23 настай эрэгтэй Ш гэгч хүчирхийлжээ. Хүчирхийллийн улмаас охин жирэмсэн болсон гэх ба хохирогч охин зургаан сартай ураг тээж байгаа аж.

Охиныг энэ оны нэгдүгээр сард хүчирхийлсэн болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч сэтгэцийн хувьд хэвийн биш учир ар гэрийнхэндээ дээрх явдлын тухай хэлээгүй байжээ.

Хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа ба сэжигтэн этгээдийг саатуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.